"Ангууч" нэрээр олонд танигдсан Б.Баттөр нь О.Мөнхжин найзтайгаа хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр Б.Баттөр болон “Улаанбаатар” группийнхэн Б.Ариунболорт гурван өрөө байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Б.Баттөрийн хувьд төрсөн өдрөөрөө эхлүүлсэн хандивын аянаараа 60 сая төгрөгийг цуглуулж чадсан бол үлдсэн 105 сая төгрөгийг “Улаанбаатар” группээс хандивласан байна. Нийгэмд үлгэр дууриалал болж, сайн үйлсийн аянд нэгдэн олон хүүхдийн ирээдүйд гэрэл нэмсэн Ангууч буюу Б.Баттөр болон “Улаанбаатар” группийнхэнд нийгмээрээ талархаад баршгүй юм.
Сэтгэгдэл (2)