Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.7 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 59.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Тэгвэл вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн 0.44 хувь буюу 900 гаруй хүн халдвар авчээ. Тиймээс тайвширч болохгүйг ЭМЯ-наас анхааруулаад байгаа.
Хамгийн гол нь, энэ тавдугаар сард коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх саруудаас хамгийн өндөр байгаа юм. Тухайлбал, тавдугаар сард гэхэд л 166 хүн халдварын улмаас нас барж, шалтгаан нь даралт ихдэх, зүрх, судас, зүрхний өвчтэй болон саахартай зэрэг суурь өвчтэй хүмүүс өртөж байгаа юм.
Сэтгэгдэл (2)