Тэмээн аяллыг Монголд хөгжүүлсэн Н.Байгалмаа бүсгүй тавдугаар сарын 18-ны шөнө гэртээ шатаж амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ. Одоогоор галын дүгнэлт гараагүй ч энэ хугацаанд ташаа олон мэдээлэл гарсан тул талийгаачийн ээж Ж. Норжмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр “Түмэн олон монголчууд минь ээ. Та бүхнээсээ хүлцэж өчиж байна. Үрээ алдсан ээж надаар дуусах болтугай. Олон сайт намайг ярилцлагад урьж байна. Бид ер нь монгол хүн мөн үү. Ярилцлага өгөхгүй болохоор элдэв долоон юм бичиж байгаад гүнээ харамсаж байна. Галын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Гаднын нөлөөтэй байх магадлалтай. Шалгаж байна” хэмээгээд худ Цэрэндээ дамжуулан гомдлын үгийг дайсан байна.
Ямартай ч, галын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)