Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар хөрсөн дээр 0 градус давж, цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн газар тариалангийн бүс нутгаар нэмж хүйтэрч, ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд нутгийн зүүн хагаст, 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.