Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 681 нь Улаанбаатарт, 109 нь орон нутагт илэрсэн байна.
75, 68, 44, 44, 83, 59, 85 насны хүмүүс коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр амиа алдсан харамсалтай мэдээтэй байна.
Мөн хугацаанд 327 иргэн эдгэрч, гэрчилгээгээ авчээ.
А.Сүх