Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна.
2021 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 3, 4–нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Сэтгэгдэл (1)