Оюутны хөгжлийн зээлийг энэ хичээлийн жилийн намрын улиралд 5028, хаврын улиралд 6635 суралцагчид мэргэжил харгалзахгүйгээр олгожээ. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд "Энэ хаврын санхүүжилтийг тавдугаар сарын эхний долоо хоногт бүрэн шилжүүлсэн. Харин МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, “Улаанбаатарын их сургууль”, “Ач” анагаах ухааны их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Дорнод их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн санхүүжилт 80 болон 20 хувиар хоёр тасалж, шилжүүлсэн. Учир нь, 2021-2022 оны хаврын улиралд оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг цахимаар авах туршилтыг эдгээр сургуульд эхлүүлж, шинэ системээр баталгаажуулснаар санхүүжилт олгох үйл явц удааширсан. Өнөөдрийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт бүрэн шилжиж дууссан" гэлээ.