Нийслэлчүүд Төв талбайдаа Үндэсний номын баярыг тэмдэглэх нь уламжлал болсон билээ. Харин энэ жилийн 29 дэх удаагийн Номын баярыг зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Номын зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг бөгөөд уншигч, зохиолчдын холбосон энэхүү өдөр номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баяр болсон билээ.