ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй хийж байна. Үүнд,
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- Хавдар судлалын үндэсний төв
- Халдвар өвчин судлалын үндэсний төв
- Сүхбаатар нэгдсэн эмнэлэг
- Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
- Грандмед
- Аллергимед
- УБ Сонгдо
- Медипас
- Меданалитик
- Гялс
- Ливерцентр
- Оношмед
- Бонавита
- Протлаб
- Дермамед ХХК
- Евростандарт лабораториуд багтаж байна.
Нэг үгээр бол, элэгний В, С вирус илэрвэл төрийн болон хувийн хэвшлийн дээрх 19 лабораторид вирусээ өөрөөсөө мөнгө төлөлгүйгээр тоолуулах боломжтой гэсэн үг юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусний нийлмэл найрлагатай зургаа, дан найрлагатай хоёр төрлийн эмэнд тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа аж.