Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 9045 хүнээс шинжилгээ авахад 1024 тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусний нийт тохиолдлын тоо 61396 болж нэмэгдэж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 883 нь Улаанбаатарт, 140 нь орон нутагт, нэг нь Токиогоос зөөвөрлөгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын хүндрэлээр хоёр хүн нас барж, 35 хүн эдгэрчээ. Элгэрсэн хүний тоо 51983 боллоо.
А.Сүх