Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвх нэлээд нэмэгдсэн. Энэ нь халдвар цааш тархах гол хүчин зүйл болж өгдөг. Нөхцөл байдал цааш үргэлжилбэл халдвар нэмэгдэх магадлалтай. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн нэг нь хүн амын хамгийн идэвхтэй бүлэг болох 18-39 насныхан вакцины нэгдүгээр тундаа хангалттай хэмжээгээр хамрагдаж чадаагүй байгаа юм.
Тухайлбал, сүүлийн 14 хоногт 0-17 насны 2661 хүн коронавирусээр өвчилсөн байна.
Өөрөөр хэлбэл, коронавирусний халдар вакцинд хамрагдаагүй хүмүүс рүүгээ илүү довтлох хандлагатай байна. Хүүхдийн хувьд шинж тэмдэг бага илэрдэг учраас халдвар цааш тараах магадлал өндөр байдаг юм. Тиймээс аав, ээж халдвар авбал хүүхэд шууд халдвар авна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, бага насны хүүхдүүдээ халдвар авахаас сэргийлье. Ингэж байж халдварын гинжин хэлхээ буурах юм" гэлээ.
А.Сүх