Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явна. Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглох ба гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй юм. Мөн Сонгуулийн өдөр буюу зургаадугаар сарын 9-ны лхагва гарагт бүх нийтээрээ амарна.
Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглосон байдаг.