Монголын Уяачдын холбооноос Улсын наадамд зөвхөн монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс Улсын баяр наадамд эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлыг хуулиар зохицуулж өгөхийг хүслээ. Тэдний зүгээс “Наадмыг бүрдүүлдэг нь бөх, уяач, харваач гурав. Иргэд бол хэрэглэгч. Тиймээс хуулийн заалтууд нь зөв ороод ирвэл олон асуудал цэгцрээд ирнэ. Монгол морьтой эрлийз адуу уралдаж байгаа нь шударга бус. Энд Шударга өрсөлдөөний тухай хууль нь хэрэгжих ёстой. Тухайлбал, допингтой бөхтэй допингүй бөх барилдаад ялбал дэлхий зөвшөөрөхгүй шүү дээ. Үүнтэй л адил” гэлээ.
А.Сүх