Фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр “Кока Кола” компанийн лого, зургийг ашигласан залилах гэмт хэргийн шинжтэй худал мэдээлэл тархаад байна. Тухайн хортой холбоос руу нэвтэрсэн тохиолдолд таныг азтан болсон мэтээр хуурч улмаар урьдчилгаа төлбөр авч залилах, бусдад хуурамч мэдээллийг тараалгах зорилготой худал мэдээлэл юм.
Иймд иргэд тухайн холбоос руу нэвтрэхгүй, бусдад түгээхгүй байж, өөрийн хувийн мэдээллээ нууцлах шаардлагатай юм.