Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын дэд бүтцийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна

2021-6-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж,  хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалт, халуун, хүйтэн усаар хангах, бохир усыг татан зайлуулах зэрэг ажлыг 24 цагаар гүйцэтгэж байгаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 1600 гаруй ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол баригдах талаар танилцуулсан бөгөөд үүнд дэд бүтцийн асуудал хамгийн тулгамдаж байгаа гэв. Мөн энэхүү ажилд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын туршлагатай ажилтнууд хэрэгтэй байгааг онцоллоо.

Түүнчлэн Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар ярилаа. Энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.

Цаашлаад 420 тэрбумаас ч илүү хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод татан төвлөрүүлнэ гэдгийг онцолж байлаа. Мөн УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн ойлголтоор хамтарч ажиллаж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах том боломж бүрдэж байгаа аж.  Хотын даргын хэлснээр “Дэлхийн банк,  Азийн хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн байгууллага зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сайжрах таатай нөхцөл бүрдэж байна” гэлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын дэд бүтэц, шугам сүлжээ хуучирсан байна. Үүнийг шинэчлэхэд ихээхэн хөрөнгө шаардлагатай. Тиймээс эхлээд хууль, эрх зүйн орчноо сайжруулаад дараа нь үе шаттай шинэчлэлтийн ажлуудаа хийнэ” гэлээ. Түүнчлэн засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт сүүлийн гурван жил хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, газар олголтыг шийдэж өгөх, ажилчдын орон сууц барих шаардлагатай байгаа талаар санал хэлж байв.

Харин Хотын дарга газрын асуудлыг шийдэж өгнө гээд ажилчдын нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Тэрбээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хөрөнгө оруулалтын асуудлыг бодитоор дэмжих ёстой. Гэхдээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлууд хууль, эрх зүйн орчинд очоод гацдаг. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа яаралтай батлуулах шаардлагатай байгааг дахин дурдсан юм. Мөн хот биеэ даасан эдийн засагтай болохын тулд өмч, хөрөнгөө бүртгэлжүүлж, цахимжуулах шаардлагатай байгаа талаар онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хуцмал шаарнууд авилгачид (43.242.243.138)
    муу авилгачин E рөнхий менежертэй чи энхтайваны гүүрээс хэдийг та хоёр шаасан хэлээдэх ичдэггүй муу золбин банхарууд уб хотод танай хүрэлсүг та хоёроос болж 20% хүрэхгүй үгүйтэй санал авч мангарууд авилгачид аа цаг үе өөрчлөгдөж та нарын боддогоор хэзээ ч ч явахгүй болцоон
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • Схдн иргэн (103.10.23.151)
    Сумъяа дарга ярьсаар цаг хугацаа өнгөрсөөр 1жил боллоо
    2021 оны 06 сарын 05 | Хариулах
  • ?? (122.201.22.246)
    Chi Sumya Horongo Mongo bosgoj olj Hotiig shinechilne sh dee oor henees yugaa asuugaad melreed suugaad zag aldaad b naa ?
    2021 оны 06 сарын 05 | Хариулах
  • зззз (150.129.141.234)
    10Р хорооллын халаалтын шугам засвар яагаад төлөвлөлтөд ороогүй юм бол оо
    2021 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 14 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 22 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    13 цаг 25 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 28 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 31 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    14 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    14 цаг 6 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    14 цаг 41 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК