Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун Астразенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна.