Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсэж, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.