Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнд халдвар тараах эрсдэл нэмэгдсэн. Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа халдвар авч байгаа хүмүүсийн байдлыг судлаад үзэхэд вакцинд хамрагдаагүйгээсээ өвчлөлийн хувьд бага байна.
Коронавирусээр суурь өвчтэй, судасны өвчтэй хүмүүс илүү их өвдөж байна.
Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийн өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа архаг, суурьч өвчтэй хүүхдүүд тусвал өвчлөл хүндэрч, нас барах эрсдэлтэй өндөр байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд орон нутаг руу аялахаар явахдаа дөрвөөс илүү хүнтэй явж болохгүй. Нэг дор 10-аас илүү хүн цуглахгүй байх, олон нийтийг хамарсан тэмдэглэлт үйл ажиллагаа явуулахгүй байх зөвлөмж өгч байна” гэлээ.
А.Сүх