Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол хоёрдугаар багийн Цадаагийн-Эх гэдэг газар өчигдөр 20:00 цагийн орчим 10 настай хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:11 цагт хүлээн авсан байна.
Арбулаг багийн иргэд, ар гэрийнхэн Цадаагийн-Эх гэдэг газраас хойд зүгт найман км-т Ховоот гэдэг газар малаа хариулж яваад сураггүй болсон 10 настай A охиныг Цадаагийн-Эх, Ховоот гэдэг газруудаар дөрвөн хэсэгт хуваагдан өчигдөр 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.