Улсын хэмжээнд "Насны хишиг"-ийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд хоёр удаа олгодог. Энэ жилийн хувьд 65 нас хүрч буй, тэр дундаа долоодугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг"-ийг олгох аж. Тиймээс зургаадугаар сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах боломжтой аж. Ингэснээр “Насны хишиг”-ийг зургаадугаар сарын 18-25-ны хооронд олгох аж.
Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)