МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар холбооныхоо Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг батлан даалтад гарсны дараахан тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр болсон хэмээн ярилцлага өгч, нийгэмд хүлээлт үүсгэсэн. Гэтэл удалгүй Н.Түвшинбаяр ажлаа өгөх бодолгүйгээ хэлж, улмаар тамгаа авч зугтсан билээ. Тамгаа авч зугтсан талаарх мэдээлэл болон ОУОХ-нд бичсэн захидал ч ил болж, Ч.Наранбаатар ч гандан буурахгүй хэвлэлийнхнийг өрөөндөө дуудан мэдээллийг өгсөөр байв.
Энэ бүхнээс харахад Н.Түвшинбаярын талаарх мэдээллийг байсхийгээд өгч, олимпод оролцох тамирчдадаа сэтгэл зовниж буй мэтээр нийгэмд харагдахыг хичээж буй Ч.Наранбаатар юуны учир ингэтлээ чичирнэ вэ. Тэрбээр холбооныхоо Ерөнхийлөгчийн өмнөөс ярилцлага өгч, албан тушаалаа өг гэдгээ далдуур илэрхийлж, ямартай ч санасандаа хүрлээ. Тамгаа авч зугтлаа, ярилаа, уулзлаа, тамгаа өглөө гэсэн түүний мэдээлэл эцэстээ тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд санаархсан байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)