Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол тогтмол өссөөр байна. Үүнийгээ дагаад хүүхдүүд халдвар авах тохиолдлын тоо эрс өсөж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Тодруулбал, "Сүүлийн үед халдварын шинээр бүртгэгдэж байгаагийн дотор хүүхдүүд халдвар авсан тохиолдол ихэсч байна.
Мөн өсөх хандлагатай байна.
Сүүлийн 14 хоногийн байдлаар халдвар авч байгаа гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна" хэмээн ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа хэллээ. Тиймээс вакцинжуулж эхэлтэл хүүхдүүдээ гадуур гаргахгүй, олон нийтийн газраар авч явахгүй тусгаарлахыг эцэг, эхчүүдэд ЭМЯ-наас онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)