Санал авах байранд биечлэн очиж, саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг санал хураалт явуулахаас нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг. Үүний дагуу санал авах байранд очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн иргэдийн саналыг өнөөдөр 09.00 цагаас авч эхэллээ. Санал хураалт орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Эдгээр сонгогчийн 7051 нь коронавирусний халдварын улмаас санал авах байранд очих боломжгүйгээ илэрхийлсэн байна.