Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгодог болно

2021-6-08
0
ЖИРГЭХ

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар “Барилга байгууламжид эрчим хүчний гэрчилгээ олгох журам”-ыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжигдсэн.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй болон пассив  барилгын үнэлгээний системийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлэх суурь нөхцөлд бүрдэх юм.

Энгийнээр тайлбарлавал, таны худалдаж авч байгаа барилга, орон сууц хэдий хэр эрчим хүч зарцуулдаг болох, үүнээс шалтгаалан сард цахилгаан, дулаандаа хэдэн төгрөг төлдөг болохоо мэдэж болно гэсэн үг.

Барилгын салбар нь Монгол Улсын дулааны эрчим хүчний 56%, цахилгаан эрчим хүчний 38%-ийг хэрэглэж хүлэмжийн хийн ялгарлын (ХХЯ) ойролцоогоор 30%-ийг бүрдүүлдэг байна.

Улаанбаатар хотод 1990 оноос өмнө баригдсан, дулаалах шаардлагатай нийт 420 гаруй орон сууцны барилга байна. Эдгээр барилгуудын халаалтад жилдээ 1.1 тэрбум кВт.ц эрчим хүч буюу 20 орчим тэрбум төгрөг зарцуулж, 1190 мянган тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Эдгээр барилгуудыг дулаалснаар халаалтад зарцуулах хөрөнгийн хэмжээ 20-40 хувь буурах боломжтой.

Сүүлийн жилүүдэд барилгажилт дахин эрчимтэй явагдаж байгаагийн улмаас жилд дунджаар 100-150 Гкал/ц-ийн ачаалал бүхий 200 орчим барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбодог. Энэ нь дулаан хангамжийн хэрэглээ жилдээ 3-8 хувиар өсөж байна гэсэн үг юм.

2000 оноос өмнө баригдсан барилга байгууламжийн дулаан тусгаарлалтыг сайжруулан, одоо шинээр баригдаж барилгуудад эрчим хүчний гэрчилгээ олгосноор дулааны эрчим хүчний хэрэглээнд хэмнэлт бий болж, дээр дурдсан хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбох нөөцтэй болох юм.

Барилга байгууламжийн төлөвлөлтийн шатанд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг зураг төсөлд тусгах, барилгын дулаан алдагдлыг бууруулах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг цогц байдлаар авч хэрэгжүүлэхэд энэхүү журам  чухал нөлөөтэй.

Барилга байгууламжид гэрчилгээ олгох журам хэрэгжсэнээр

-           Эрчим хүчний үр ашиг бага, дулааны алдагдал ихтэй хуучин барилгуудын эрчим хүчний хэрэглээний түвшнийг тогтоох, шинээр баригдаж буй барилга байгууламжид зураг төслийн шатнаас эрчим хүчний хэрэглээ, үр ашгийн үзүүлэлтийг тогтоох боломж бүрдэх, хэрэглэгч болон ашиглагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

-           Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх;

-           Ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэх;

-           Ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоо хөгжих;

-           Барилга байгууламжийн ашиглалтын зардал буурч, эрчим хүчийг хэмнэснээр хүлэмжийн хийн ялгаруулалт багасах, байгаль орчны бохирдол багасах.

зэрэг эерэг нөлөөлөл, давуу талууд бий болно.

Мэдээлэл болгоход Герман улс 1970-аас оноос эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт, тавигдах шаардлага, шалгууруудыг тавьж эхэлсэн бол АНУ 1974 оноос, ОХУ 2009 оноос Эрчим хүчний хэмнэлт эрчим хүчнийг үр ашгийг дээшлүүлэх хууль баталсан байна.

Харин БНХАУ 1986 онд барилгын эрчим хүчний хэмнэлтийн бодлогоо батлан эрчим хүчний хэрэглээний гэрчилгээг олгож эхэлжээ.

Энэхүү журмыг Барилга, хот байгуулалтын Сайд болон Эрчим хүчний Сайдын хамтарсан тушаалаар батлан, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.91.115.251)
    Дулааны хэмнэлт, байрны төлбөрт туссан үнийн өөрчлөлтөө самбар дээр ил байрлуулсан СӨХ байда гл юм билээ. Олонх нь харин энэ хэмнэлтээ өөрсдөө цохичихоод үнийн зөрүүгээ айлуудад үүрүүлдэг гэж харагддаг
    2021 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 15 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 23 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    13 цаг 26 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 29 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 32 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    14 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    14 цаг 7 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    14 цаг 42 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК