Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Бага булаг гэдэг газар зургаадугаар сарын 8-ны 04:29 цагт газар 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг 04:38 цагт Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай нутгийн иргэд мэдээлсэн байна.