Улсын онцгой комиссын Шуурхай штабаас аймаг, нийслэлийн Онцгой комисст чиглэл хүргүүллээ. Тодруулбал, тус чиглэлд иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хангах үүднээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхыг дурдсан байна.
Мөн коронавирусний халдвараас сэргийлэх болон сонгуулийн үед мөрдөх түр журмуудыг сайтар мөрдөж, хяналт тавьж ажиллахыг даалгажээ.