Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 9631 хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 962 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохилолдол 67710 боллоо.
Харин 305 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал Дархан 40, Орхон 55, Хөвсгөл 9, Увс 9, Баян-Өлгий 4, Ховд 5, Говь-Алтай 16, Баянхонгор 35, Өвөрхангай 7, Архангай 19, Булган 30, Төв 22, Хэнтий 23, Сүхбаатар 30, Дорнод 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт таван хүн нас барлаа. Коронавирусний цар тахлын халдварын улмаас нийт 318 нас барсан байна. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Харин 632 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар