Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль маргааш болно. Энэ үеэр зарим улстөрчид иргэдийг цагаан сонголт өгөхийг уриалж буй. Хэрэв цагаан сонголт өгөх иргэд олширч, сонгуулийн ирц хүрэхгүй бол хоёр дахь шатны санал хураалт явж, сонгуулийн зардал нэмэгдэж, цаашлаад төсөвт улам л дарамт болно гэсэн үг.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ерөнхийлөгчийн сонгууль бол хуулиараа хоёр шаттай сонгууль юм. Эхний санал хураалтаар хэн нэгэн нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дахин санал хураадаг. Хоёрдахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс гаргах хуультай. Бидний тооцооллоор, хоёрдахь шатны сонгуульд найм орчим тэрбум төгрөг гарна.
Тиймээс сонгогчид маань хэнээс ч хараат бусаар сонгуульдаа идэвхтэй хамрагдана гэж итгэж байна.
Эцсийн дүнд Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдынхоо саналыг дагана. Энэ удаагийн сонгуульд батлагдсан төсвөөр 26.9 тэрбумыг төсөвлөсөн. Хэрэв хоёрдахь шатны сонгууль болбол төсөв нэмэгдэж таарна" гэлээ.
Б.Лхам