Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-ний 07:00-22:00 цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор дархаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй болохыг нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. Харин ирэх пүрэв гарагаас дархлаажуулалтын цэгүүд хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.
У.Тэргэл