Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр буюу маргааш баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, төв аймгуудын нутгийн хойд хэсгээр бороотой байна гэдгийг ОБЕГ мэдээллээ.
Тиймээс цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбогдуулан Онцгой байдлын газар төв орон нутгийнхаа анги салбарт үүрэг чиглэл өгчээ.
Эрсдэлтэй гэж тооцсон зургаан аймгийн есөн сумын нутаг дэвсгэрт байдаг гол мөрөнд иргэд сонгогчид гацах аюул үүсэж болзошгүй учраас онцгой байдлын алба хаагчдыг шаардлагатай машин техникээр хангасан байна.