Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмгэнэл

2021-6-08
0
ЖИРГЭХ

Лхагвын Дэмидбаатар (1966-2021)

Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, Сити их сургуулийн багш, Соёл урлагийн их сургуулийн докторант, сурган хүмүүжүүлэгч-багш, Улсын гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын соёл урлаг, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо. Лхагвын Дэмидбаатар нь 1966 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төржээ.

Тэрбээр 1989-1992 онд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн кино-драмын ангийг найруулагч, багш Г.Доржсамбуу, УГЖ Л.Лхасүрэн нарын, 2002-2005 онд СУИС-ийн магистрантурт доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн удирдлагад суралцаж төгсчээ.

Жүжигчин Л.Дэмидбаатар нь 1992-2002 онд Улсын драмын академик театрт, 2004-2006 онд “Гэрэгэ интернэшнл” хамтлагт, 2007-2020 онд Улсын драмын эрдмийн театрт тус тус жүжигчнээр ажиллажээ. 1990 онд УГЖ Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 27 жилийн дотор У.Шекспир “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло” жүжгийн Яго, “Ромео Джулетта” жүжгийн Тибальт, К.Гольдони “Буудлын эзэн авхай” жүжгийн Тайж, Ж.Б.Мольер “Дон Жуан” жүжгийн Дон Жуан, Н.В.Гоголь “Амьгүй албат” жүжгийн Чичиков, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Гренгуар, Р.Тагур “Цусан тахилга” жүжгийн өвгөн Рахура, Ч. Ойдов “Далан худалч” жүжгийн Далай, С.Жаргалсайхан “Хаан түүх I, II, III” туульсын 3 ангит жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг урлан бүтээхдээ он цаг, орчин нөхцөл харилцан адилгүй эдгээр янз бүрийн хүмүүсийн зан байдлын онцлогийг харгалзан, тухайн дүрдээ сэтгэл зүйн талаас нь нягт нямбай бодож урлан бүтээж “Дэмидбаатарын дүрүүд” гэж овоглох байр суурийг энэхүү бүтээлүүдээрээ олж чадсан авьяаслаг жүжигчин байлаа. Л.Дэмидбаатар нь Улсын драмын эрдмийн театрын “Туйлшрал” 1991-2001 он хошин хөтөлбөр, хошин урлагийн театрт “Батзаяа ба түүний нөхөд”, “Өнгөт инээд” хамтлаг, “Х түц” продакшн зэрэг мэргэжлийн театр, продакшнуудыг хөгжихөд өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараа дайчлан ажиллаж монголын хошин урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм аа.

Тэрбээр хошин урлагийн театрын тайзнаа бүтээсэн “Хортой алим ба хадам ээж 1”, “Хадам ээж 2”, “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг уран сайхны номеруудад шилдэг дүрүүдийг бүтээж эмгэнэл, инээдэм, гашуун элэглэл зэргийг иж бүрэн хослуулан урлаж чадсан 200 гаруй хошин дүрүүдийг бүтээсэн хошин урлагийн нэртэй мастер авьяаслаг жүжигчин байсан. Л.Дэмидбаатар нь монголын телевизийн анхны олон ангит бүтээл “Эзэнгүй айл” киноны Саруул, найруулагч Х.Дамдин “Эр хүн” киноны Цэгмид, Д.Сосорбарам “Гэнэн гурав” киноны Шоохууз, Ж.Биндэр “Далдхан хайр” киноны Гооёо, Х.Дамдин “Түгшүүрт шөнө” киноны Ахмад Төгсөө, Х.Уртнасан “Бурхны ерөөлөөр” киноны Лам Цэрэндорж, “Боловсрол суваг” телевизийн “Гурван найз” киноны Баасан ах, МҮОНРТ-ийн “Саятан болох дамжаа” киноны Явуу, “Босго тотго” киноны Паргиа Гавьж лам, Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Нялх Сэнгүм зэрэг 30 гаруй дүрийг амжилттай бүтээсэн дэлгэцийн урлагийн чадварлаг уран бүтээлч билээ. Л.Дэмидбаатар нь соёл урлагийн боловсролын салбарт хүчин зүтгэж, 2005-2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд, 2018 оноос СИТИ их сургуульд багшилж, олон арван дипломын ажлуудыг удирдан В.И.Жамъяак “Ноён Амелькар”, Д.Батбаяр “Гэгээ”, А.Вампилов “Чулимскд болсон явдал”, Н.Ганхуяг “Удган модны домог” зэрэг жүжгийг найруулан тавьж төв, орон нутгийн театрууд, хамтлаг продакшн, кино телевизийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид, шавь нарыг бэлтгэхэд мэдлэг боловсрол, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм хүндтэй сурган хүмүүжүүлэгч-багш байлаа. Монгол улсын гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатарын арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж, хүндлэн дээдэлж явах болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    12 цаг 47 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    12 цаг 55 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    12 цаг 58 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 1 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 4 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    13 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    13 цаг 39 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    14 цаг 14 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК