Сонгуулийн санал хураах өдөр болон нийтээр тэмдэглэх баяр, ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ жишгээр өнөөдөр нийслэл хотод дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин маргааш буюу пүрэв гаригаас хязгаарлалт хэвийн горимд шилжиж, 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
У.Тэргэл