Сонгуулийн ирцийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 13.4 хувьтай байна. Улаанбаатарт сонгогчдын ирц 14.8 хувьтай байгаа бол Баян-Өлгий, Булган, Архангай зэрэг аймгуудын ирц 10 хувьдаа хүрэхгүй чамлалттай байгааг хэлж байна.
Иргэдийн хувьд хурууны хээгээ уншуулан саналаа өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэний үнэмлэхийг таниас сонгуулийн хэсгийн хорооны ажилтан нэмэлтээр авах юм байна.
Ингэхдээ та халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар баримталж саналаа өгөхийг уриалж байна.
Мөн хэнд саналаа өгсөн, хэнийг дэмжиж байгаа талаар дугуйлсан саналын хуудасныхаа зургийг авч олон нийтийн хуудсан цацах хориотой тул иргэний үүргээ биелүүлж, хууль дээдэлж ажиллахыг уриаллаа.
А.Сүх


















































