
Нийслэлд хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас олон байршилд автозам, нүхэн гарц усанд автаад байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас дараах байршлын автозамыг түр хугацаагаар хаалаа. Үүнд,
-Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц
-Нарын замаас урагш төмөр замын дээгүүр
-Махатма Гандигийн гудамж руу холбосон автозам
-Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаажээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
У.Тэргэл



















































