
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 15:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “2087 хэсгээс 29 хэсэг нь мэдээгээ нэгтгэж ирүүлээгүй байна. Уг хэсгийн хороодын мэдээлэл сүлжээнээс шалтгаалж ирээгүй. Санал тоолох төхөөрөмж болон хэсгийн хороодын мэдээлэл хэвийн үргэлжилж байна" гэлээ.



















































