
Зургаадугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдрийн 14 цагийн орчимд Яармагийн гүүрийн урд хэсэгт зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тээврийн цагдагийн албаны мэдээлж буйгаар, цэнхэр өнгийн “Prius 20” маркийн автомашины жолооч нь гар утсаа харж яваад замын хашлага мөргөж, осолдсон байна. Мөн зэргэлдээ явсан автомашин ч өртжээ.
Урьдчилсан байдлаар, жолооч болоод хамт зорчиж явсан бага насны хүүхдийг Гэмтэл согог, сэргээн засах төв руу авч явсан гэх мэдээлэл байна. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлан, ялангуяа бага насны хүүхэдтэй яваа тохиолдолд осол, гэмтлээс сэрэмжлэхийг анхаарууллаа.




















































Сэтгэгдэл (3)