СЕХ-ноос мэдэлж буйгаар, 17 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 37,6 хувьтай байна. Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 35.9-36.8 хувь байгаа бол Баганхангай дүүргийн ирц 50 хувийг давж, хамгийн өндөр дүнтэй явна.
Аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41 хувьтай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 27.3 хувь байна.
Сонгогчдын насны бүлгээр авч үзвэл, 55-аас дээш насныхны оролцоо 50 хувиас давсан бол 20-29 насныхны ирц 30-аас бага хувьтай байна. Тодруулбал, залуусын оролцоо тун хангалтгүй байгаа аж. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос залуусыг иргэний үүргээ биелүүлж, саналаа өгөхийг уриалж байна.
У.Тэргэл