Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд санал авч буй. 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 47 хувьтай байгаа бөгөөд одоогийн байдлаар 14 хэсгийн хорооны дүн нэгтгэгдээгүй байна.
Сонгогчдын хувьд 20-35 насныхны идэвх сул байгаа тул сонгуульдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж байна. Энэ удаагийн сонгууль 100 хувь гараар тоолохоороо онцлог. Бүх хэсгийн хороод нэг том тойрог учраас сонгуулийн ирц улсын хэмжээнд хуулийн дагуу 50+1 хүрч байж босгондоо хүрэх юм. Хэрэв босгондоо хүрэхгүй бол сонгогчдоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлэх хуулийн заалттай. Ингэхдээ ямар нэгэн босго оноо тогтоодоггүй.
А.Сүх