Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцасаараа гоёж буй. Тэгвэл нэгэн иргэн үлэг гүрвэлийн "дүрд орж" баг өмсөж саналаа өгсөн нь цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Энэхүү үйлдлийг зарим иргэд Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг дорд үзсэн үзэгдэл хэмээн тайлбарлаж байхад хошигнол гэж хүлээж авах нь ч байна. Саналаа өгч, эрхээ эдэлсэн "үлэг гүрвэл"-ийн бичлэгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (5)