Нийслэлд хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас зарим хэсэгт автозам эвдрэн их хэмжээний ус хуримтлагдаад байгаа юм. Тиймээс усыг соруулах арга хэмжээ авсан ч сонгуулийн саналаа өгөх гэсэн иргэдийн хувьд ихээхэн хүндрэл үүсгэж буй юм.
Тодруулбал, Багануур дүүрэгт болон Хан-Уул дүүргийн XIII хороо, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд автозам эвдэрсэн тул сонгогчид санал өгөх байрандаа очиход хүндрэл учирсан. Иймд завиар иргэдийг зөөж байна хэмээн НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням мэдээллээ.