Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өндөрлөлөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай болж дууслаа. Одоо сонгогчдын саналыг тоолох ажил үлдлээ.
Улсын хэмжээнд 21.30 цагийн байдлаар 2087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өглөө. Сонгуулийн ирц 52.69 хувьтай байна" гэлээ.
А.Сүх