Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 98 иргэн эх орондоо ирлээ. Тэднийг "Ориентал" зочид буудалд тусгаарласан байна.
Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.