Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг коронавирусний халдвар жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа, вакцинд хамрагдах эсэх талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авсан байна. Үүний 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Эдгээрээс 12 эхийн бие хүнд байна. Хоёр жирэмсэн эмэгтэй уушгины хатгалгааны хүндрэлээр буюу ковидын хүндрэлээр нас барсан. Тиймээс ирэх даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхлэхийг зорьж байгаа. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл (1)