Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр суурин 28 цэгт 46 багийн 265 эмч, ажилтан ажиллаж, 2,130 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.8 хувь буюу 961.087 нь I тунд, 87.6 хувь буюу 835.739 нь II тунд хамрагдаад байгаа билээ.