Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 10400 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 2188 тохиолдол илэрлээ. Үүний 683 нь орон нутагт, 1498 нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 10 хүн коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Эдгээр иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Нийт нас барагсдын тоо 361 боллоо.
Түүнчлэн 496 хүн эдгэрч гарлаа. Нийт коронавирусээр өвчилсөн 76 мянган иргэнээс 56947 нь эдгэрээд байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)