Засгийн газар 2.5 сая тун “Файзер” вакцин татаж авах гэрээ хэлэлцээр хийснээр эхний 100 мянган тунг татаж аваад байгаа билээ. Уг вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийхээ төлөвлөөд буй бөгөөд өнөөдрөөс дархлаажуулж эхэллээ. Ингэхдээ зөвхөн сайн дурын үндсэн дээр вакцин хийх юм.
Мөн 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцин хийлгэж болно хэмээн Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм.
А.Сүх