Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хотонд эхээсээ төөрсөн гурван сартай бамбарууш ирсэн тухай мэдээлэл гарсан. Улмаар тус сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын газрын тасгийн дарга Г.Баярбат өнөөх өхөөрдөм бамбаруушийг тэжээж, Миша хэмээн нэр хайрласан юм. Миша малчны хотонд ирэхдээ 6 кг жинтэй, 48 см өндөртэй байв. Өдөрт 1 литр сүү уусаар өдгөө 12.6 кг жинтэй болж өсчээ. Түүний хүч чадал нэмэгдэхийн хэрээр уяаг нь тайлж, жин үзэхэд бэрх болсон байна. Тиймээс удахгүй түүнийг байгальд тавих гэнэ.
Сэтгэгдэл (3)