Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Ариунтуяа: Үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

2021-6-15
0
ЖИРГЭХ

Үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?

-Зургаадугаар сарын 6, 7-нд  орсон цас, борооны улмаас хот маань үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Манай байгууллагын ажилчид үерийн эрсдэлтэй нөхцөл үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ус сорох, үерийн эрсдэлд өртсөн далан сувгийг сэргээх  ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын  хэмжээнд Дунд гол, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн үерийн эрсдэлтэй нөхцөлд манай байгууллагаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,  Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Манай байгууллага уг нь 37 техник, тоног төхөөрөмжтэй гэж явдаг боловч дийлэнх нь эвдрэл, гэмтэлтэй. Тодруулбал,  бүрэн  хүчин чадлаар ажиллаж байгаа 16 техник, тоног төхөөрөмж байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нь олон жилийн насжилттай холбоотой. Сая үүссэн  үерийн  нөхцөл байдалд Улаанбаатар хотод байдаг бүх л  ус соруулах машин очиж ажилласан. Гэхдээ л хүч хүрэхгүй, техникийн дутагдалд орлоо.

-Үерийн далан сувгийг хааж, боох зэргээр барилга барьдаг. Үүнээс болж үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юу?

-Улаанбаатар хотод барилга их баригдаж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Бид үерт автсан бүх газраар явж, үзлэг, шалгалт хийсэн. Гэтэл үерийн  барилга, байгууламж дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна. Энэ нь Улаанбаатар хот үерийн аюулд өртөх нөхцөлийг бий болгож байгаа юм.  

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын зүгээс энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Манайх жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас бүх далан болон авто замын шугам, сүлжээгээ цэвэрлэж  эхэлдэг. Энэ жил уг цэвэрлэгээгээ гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Зөвхөн авто замын шугам, сүлжээний ажил л гэхэд 80 хувьтай явж байна. Тус цэвэрлэгээний ажлыг яаралтай хийснээр зам дээр тогтох ус багассан. Цэвэрлэгээний ажлыг бүтэн жилийн турш тогтмол хийдэг.  Энэ жилийн хувьд 63 байршил дээр далангийн болон авто замын цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөөд, ажиллаж байна. Үерийн барилга, байгууламжийг цэвэрлэснээр  үерийн эрсдэлээс хамгаалах, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм. 

Мөн энэ жилийн хувьд манайх дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, зуслангийн бүс буюу Долоон буудал орчимд маш их ус тунадаг. Тэгвэл үүнийг янзлахаар манайхан бүх бэлтгэл ажлаа хангаад, энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Баянбүрдийн тойрогт мөн их ус тунадаг. Өөрөөр хэлбэл, Дэнжийн мянгаас бохир ус ирж, Баянбүрдийн тойрог дээр хуримтлагддаг. Үүн дээр мөн манай байгууллага маш том бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа. Түүнчлэн Гэгээнтэн цогцолбор буюу Гандийн гудамжны ус зайлуулах хоолойг хийнэ. Тус дөрвөн байршлын ус зайлуулах хоолой, шугамыг хийснээр Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн усанд автах  эрсдэл багасна гэж үзэж байгаа.

-Борооны ус, үерийн ус соруулах, бохирдлыг цэвэрлэх гээд та бүхэн хүнд нөхцөлд ажилладаг юм билээ?

-Манайх 141 хүний бүрэлдэхүүнтэй. Ажилчид маань маш хүнд нөхцөлд ажилладаг. Иргэд үерийн далан руу  хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг. Дулаан орохоор манай ажилчид тэдгээрийг нь цэвэрлэдэг. Хаврын цэвэрлэгээ гэж бий.  Авто зам тавихын тулд үерийн ус зайлуулах том том хоолойнууд тавьдаг. Гэтэл айлуудын угаадас, хогууд хавар гэхэд дүүрчихсэн байдаг.  Үүнийг цэвэрлэснээр үерийн далан, барилга, байгууламжууд нь чөлөөтэй усаа нэвтрүүлэх боломжтой болдог.

-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Геодези, усны барилга, байгууламжийн газарт ус соруулах гурван машин л байдаг.  Тэдгээрийн хоёр нь жижиг, нэг нь том машин. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ус сорох машины хангалт маш муу байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцсан.  Машин, техникийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн.  

-Иргэд, олон нийтэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Голын ай сав газар болоод хөрсний устай газар битгий буугаарай.  Энэ бол амь нас, эд хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо хязгаарлаж байгаа явдал юм. Байгалийн хүчин зүйлд хүн бүр хүчин мөхөстдөг юм шүү. Тиймээс иргэд өөрсдөө хаана, хэрхэн яаж аж төрөх вэ гэдгээ маш сайн судалж, тооцож, суурьших хэрэгтэй.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    11 цаг 36 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    11 цаг 45 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    11 цаг 47 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    11 цаг 50 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    11 цаг 53 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    12 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    12 цаг 28 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    13 цаг 3 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК