Сүүлийн 24 цагт шинээр бүртгэсэн тохиолдлыг насны бүлгээр нв авч үзвэл, 0-17 насны 495 хүүхэд халдвар авчээ. Халдвар авсан хүүхдийн дийлэнх нь гэрээсээ халдвар авсан байна. Үүнээс харахад нийгмийн идэвхтэй насныхан гадуур явж халдвар аван гэртээ хүүхдүүддээ тарааж байгаа эрсдэл өндөр гэдгийг энэхүү тоо харуулж байна.
Мөн бага насны хүүхдүүд гадаа олноороо тоглож, нэгнээсээ халдвар авах нь их байгаа аж. Тухайлбал, 0-4 насны 105, 5-9 насны 196, 10-14 насны 177, 15-17 насны 83 хүүхэд халдвар авсан статистик тоо байна. Үүнээс харахад бага насныхан халдварт ихээр өртөж буй тул олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүлгэх, халуун бүлээн шингэн байнга уулгахыг ЭМЯ-наас зөвлөж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)