Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хотгойн рашаан” гэдэг газар самар түүж байсан нэг иргэн сураггүй болжээ.
Тодруулбал, иргэн Ч /50 настай/ зургадугаар сарын 8-ны өдөр сураггүй болсон бөгөөд энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 15-ны 11.00 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Түүнтэй хамт 17 хүн самар түүж байсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.